Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 67 дугаар тушаалаар малын гоц халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэх, урьдчилан сэргийлэх, халдвар тархахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, УОК-оос гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт гаргах зорилгоор “Шуурхай бүлэг”-ийг орон нутагт томилон ажиллуулж байна.
Энэ дагуу УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас ажлын хэсэг гарч 4 чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Нэгдүгээр хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймгийн чиглэлд, Хоёрдугаар хэсэг Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн чиглэлд, Гуравдугаар хэсэг Архангай, Хөвсгөл, Завхан, Увс аймгийн чиглэлд, Дөрөвдүгээр хэсэг Хэнтий, Дорнод аймагт ажиллаж байна.
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан нэгдүгээр ажлын хэсгийн мэдээлснээр Дархан-Уул аймгийн Хонгор, Дархан, Орхон суманд малын гоц халдварт өвчний вакцинжуулалт бүрэн хийгдсэн байна. Мөн ХХААХҮЯ-наас ОХУ-аас малын гоц халдварт шүлхий өвчний вакцин татан авалтын цаг хугацаатай давхцуулан Сэлэнгэ аймаг хил дагуух сумдын малын вакцинжуулалтыг хийжээ. Төв зам дагууд суурин газрын малыг 40-60 хувьтай вакцинжуулжээ.
Сэлэнгэ аймгийн тухайд бүх малд бус, зөвхөн хойд чиглэлд өвчнийг тархаахгүй байх тактикаар вакцинжуулан ажиллаж байгааг Шадар сайдад мэдээллээ.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27