ТӨВ, ОРОН НУТГИЙН 50 ГАРУЙ АЛБА ХААГЧ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2022-09-27 93 0

Онцгой байдлын ерөнхий газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байгаа “Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжийн менежмент” сэдэвт сургалт НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд эхэллээ.

 Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож, эмч-сэтгэл зүй, эмнэлгийн зааварлагч нарын боловсон хүчний байдал, үйл ажиллагаанд тулгуурлан эмнэлгийн зөвшөөрөл авах 21 аймаг, нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги байгууллагад Олон улсын байгууллагын санхүүжилтээр эмнэл зүйн ур чадвар дээшлүүлэх танхим байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн ЭМЯ, ДЭМБ-тай хамтран хээрийн хоёрдугаар шатлалын эмнэлгийг түшиглэн “Эмнэлгийн яаралтай тусламжийн үндэсний баг” байгуулж гамшиг, олныг хамарсан ослын үед үндэсний болон олон улсын түвшинд үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ” гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон юм.

Төв, орон нутгийн  эмч, сэтгэлзүйч, эмнэлгийн зааварлагч, сувилагч нарын 50 гаруй алба хаагч хамрагдаж байгаа тус сургалт энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

Онцгой байдлын ерөнхий газраас эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн зааварлагч, сувилагч нарын ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах үүднээс цахим бүртгэлийн журам, хээрийн эмнэлэг дэлгэн ажиллуулах заавар, нийтийг хамарсан ослын үеийн салбар хоорондын ажиллах төлөвлөгөө,“Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн зааварлагч (сувилагч) нарын ажлын байранд хөтлөгдөх баримт бичгийн ерөнхий жагсаалт, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад үзүүлэх сэтгэл зүйн тусламж үйлчилгээний журам, гарын авлагыг тус тус батлуулан, мөрдлөг болгон ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ