2022 оны 4 дүгээр сард төмөр замын тээврээр тээсэн ачаа 2.2 сая тонн болж, өмнөх сараас 135.9 (5.9%) мянган тонноор буурчээ. Энэхүү бууралтад нүүрс 272.2 (28.0%) мянган тонн, мод, модон материал 9.6 (87.9%) мянган тонноор тус тус буурсан нь нөлөөлсөн байна.
Агаарын тээврээр тээсэн ачаа 2022 оны эхний 4 сард 3.9 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 2.8 (3.4 дахин) мянган тонноор өссөн байна. Мөн агаарын тээврээр зорчигчид 2022 оны 4 дүгээр сард 51.3 мянга болж, өмнөх сараас 1.8 (3.6%) мянган хүнээр өссөн байна. Энэхүү өсөлтөд Оюутолгой, Алмата, Истанбул, Сөүл, Токио, Франкфурт, Ханой, Хой Ши Мин чиглэлийн зорчигчид өссөн нь голлон нөлөөлжээ.
/эх сурвалж: Үндэсний статистикийн хороо/