ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН 69.2 ХУВЬ НЬ ТЭНЦЛЭЭ

2023-05-25 118 0

Дундговь аймагт энэ сарын 24-ний өдөр зохион байгуулсан Төрийн албаны шалгалтад 50 хүн бүртгүүлэн 39 иргэн шалгалтад орсноос, 27 буюу нийт шалгуулагчдын 69.2% нь тэнцэж, өндөр амжилт үзүүлсэн байна.

Шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Доржбатаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг болон Тагнуулын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран зохион байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ