Энэ оны нэгдүгээр ээлжийн Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалт эхэллээ. Дорнод аймгийн хэмжээнд нийт 129 иргэн бүртгүүлж дөрвөн ээлжээр шалгалт өгч байгаа юм.
Тус шалгалтад оролцогчдыг дэмжих сум, орон нутгийн хэмжээнд дутагдалтай байгаа төрийн байгууллагын ажлын байрны сул орон тоог нөхөж, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг шуурхай хангах зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын дэмжлэгээр МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийг түшиглэн шалгалтад оролцогчдыг дэмжих сургалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалтад нийт оролцогчдын 34 нь дээрх сургалтад хамрагдсан байна.