“ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” БОЛЖ БАЙНА

2022-11-18 113 0

Дорнод аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болон Сумдын Засаг даргын тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарын дунд “Төрийн албан хаагчдын ёс зүйн зөвлөгөөн” энэ сарын 18-ны өдөр болж байна.

Төрийн албан хаагчдын ёс зүйн зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга П.Бат-өлзий нээж үг хэллээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын референт Б.Ганбат төрийн албан хаагчдын ёс зүйн талаарх товч мэдээллийг танилцуулав.

Дорнод аймаг 2022 оныг “Ёс зүйг дээдлэх жил” болгон зарласантай холбогдуулан төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөлт, тайлагналт, ёс зүйн зөрчлийн бүртгэл мэдээллийг сайжруулах, ёс зүйн зөрчлийн дүн шинжилгээнд үндэслэсэн урьдчилан сэргийлэх нэгдсэн арга зүйг төрийн албан хаагчдад өгөх юм.

Тус зөвлөгөөнийг Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, МУ-ын Төрийн албаны зөвлөл хамтран зохион байгуулж байна.

/эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ