Говь-Алтай аймгийн 6 сумын ЗДТГ, 15 байгууллагын 75 төрийн албан хаагч Монгол улсын төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны шалгалт өгч тэнцсэн албан хаагчид өнөөдөр /02 сарын 14/ тангараг өргөлөө.
“Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн албан хаагчид тангаргаа уншиж, төрийн сүлд, далбаандаа мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүллээ.
Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27