ХХААХҮ-ийн сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборын эд хөрөнгийн бүртгэлд байгаа төрийн өмчийн цөм сүргийн малд хяналт хийх ажлаар 11 аймгийн Цөм сүргийн нэгжийн малыг тоолох, үзлэг ангилалт хийж, үүлдэрлэг байдал тогтоох, зөрчил дутагдлыг арилгуулах, дүгнэлт хийх, цаашид хэрэгжүүлэх ажлын санал гаргах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлаар орон нутагт ажиллав.