Төслийг цаасаар битүүмжилж ирүүлэх ба төслийн хавсралт материалыг журмын дагуу уг жагсаалтаар ирүүлэхийг анхаарна уу.
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс дахин зарласан ба
ХХААХҮ-ийн Сайд, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын гурвалсан гэрээний дагуу худалдаанаас бусад жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд бичил ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн төслийг сонгон шалгаруулна.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Эхлэх: 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 08:30 цагаас
Дуусах: 2022 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 18:00 цаг хүртэл
Төслийн материалыг цаасаар битүүмжилж ирүүлнэ.
Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:
– Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
– Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
– Зээлийн хүү : 3 хувь (жилийн)
/эх сурвалж:https://www.facebook.com/umnugobi.hhaag?cft[0]=AZVPg1itaRZXCR7JD2BYYe2-jwKEmpvcNigZI5QqIZmfiess9ZqH9WV-ZMsPyT5QLh49feiprNEmTinT6I2z_UAxVj1n8HoqzZ8owKRNm9LSb1t3AwJC57LaqqsT4S9pkkYGrtTeqwHspmGedSpKT9O7&tn=-UC%2CP-R/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27