Т.БАДАМЖУНАЙГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР БАРИВЧИЛЛАА

2023-04-05 265 0

Засгийн газраас зохион байгуулж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин Улсын Сэбү хотоос саатуулан, өнөөдөр Монгол Улсад шилжүүлэн авчирлаа.

Энэ талаар АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан хэрэг буюу авлигын гэмт хэргээр шалгаж байгаа. Түүнд өмнө нь хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байсан. Сая бол яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байгаа. Энэ хүн өмнө нь шалгагдаагүй байхдаа гарч явсан. Өнөөдрөөс эхлээд шүүх сэжигтнээр баривчилж байна. Одоо процессын ажиллагаанууд шат шатандаа явагдана. Хууль сахиулах байгууллагынхаа хэмжээнд, гадны орноос эргүүлж авах талаар ажиллагаанууд хийгдээд явж байсан. 190 гаруй орон нэгдсэн Авлигын конвенц гэж байна. Манайх эрх зүйн харилцан туслах гэрээгээр 20 орчим оронтэй гэрээтэй байдаг. Гэрээтэй орноос энэчлэн шууд шилжүүлэн авах боломжтой. Конвенцын хүрээнд харилцан мэдээлэл солилцож, энэ хүнийг хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаагаар шилжүүлж авч байгаа” гэлээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ