“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар томилогдсон Х.Хэрлэнд “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч, Ерөнхий инженер С.Сумъяадорж нар өнөөдөр хүндэтгэл үзүүлж, ажлын амжилт хүслээ.
“Зүүнбаян төмөр зам” ХХК нь төмөр замын салбартаа хамгийн отгон байгууллага юм. Х.Хэрлэн нь өнгөрсөн 11 дүгээр сарын 30-ны өдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны ээлжит хуралдааны шийдвэрээр “УБТЗ” ХНН-ийн даргаар томилогдсон. Цаашид хоёр төмөр замын байгууллага хооронд харилцаа, хамтын ажиллагаа үргэлжилж, үндэсний төмөр замын бүтээн байгуулалтын хөгжлийн талаар уулзалтын үеэр яригдлаа.