“УБТЗ-ын ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оноос 31.9 хувиар нэмэгдэх магадлалтай байна

2023-03-14 96 0

Төмөр Замуудын Хамтын Ажиллагааны Байгууллагын /ТЗХАБ/ гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн зөвлөгөөн болж гишүүн орнуудын төмөр замуудаар 2023 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээгээ тохиролцлоо.  

2023 онд Монголоос Хятад руу 11.7 сая тонн, Хятадаас Монгол руу 1.4 сая тонн, Монголоос Орос руу 315.2 мянган тонн, Оросоос Монгол руу 2.5 сая тонн, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросоос Хятад руу 3.5 сая тонн, Хятадаас Орос руу 1.5 сая тонн буюу нийт 21 сая тонн экспорт, импортын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэхээр хөрш орнуудын төмөр замуудтай тохиролцлоо.

Энэ нь өнгөрсөн оны төлөвлөгөөтэй харьцуулбал 5.1 сая тонн буюу 31.9 хувиар ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр УБТЗ-аар экспортын 8.6 сая тонн, импортын 4.1 сая тонн, транзит 3.1 сая тонн буюу нийт 16 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэжээ.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ