Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар нар /2022.09.02/ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ажиллаж, хугацаатай үүрэг даалгавар өглөө. Сайд С.Бямбацогт гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын удирдлага, инженер техникийн ажилчидтай уулзаж, замын гүйцэтгэл, тулгарч буй бэрхшээлийн талаар санал солилцлоо. Тэрбээр яамны зүгээс шаардлагатай бүх талаар дэмжихээ илэрхийлж, битум болон цементийг түргэн хугацаанд нийлүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа хэлэв.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлэхдээ “Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замаар Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймаг руу зорчих иргэд, тээвэрчид болон ОХУ-аас Монгол Улс руу ирэх олон улсын ачаа тээвэр зорчдог. Тийм ч учраас олны анхаарлын төвд байдаг. 2019 онд эхэлсэн боловч ашиглалтад орохгүй өнөөдрийг хүрч ард иргэдийн ажил, амьдралд төвөг учруулж бухимдал төрүүлээд удаж байгаа. Тиймээс орон нутаг дахь анхны томилолтоо эндээс эхэллээ. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа 5 багц замд 8 компанийн 1500 орчим хүн, 700 гаруй техник хэрэгсэл ажиллаж байна. Нэг, тавдугаар багцын ажлын гүйцэтгэл сайн, хоёр, дөрөвдүгээр багцын ажил төлөвлөгөөнөөс хоцрох эрсдэлтэй байгаа юм.
Болж өгвөл 2022 ондоо багтаан нэг урсгалын хоёр эгнээ замыг нээхээр төлөвлөж байгаа. Санхүүжилт, түүхий эдийн нөөц татан авахад Сангийн яам, Гаалийн ерөнхий газар гэх мэт шат шатны байгууллагууд дэмжлэг үзүүлж байна. Харин бэрхшээлтэй асуудал нь цементний нийлүүлэлт. Авто замын ажилд өдөрт 1000 тонн цемент хэрэглэж байна. Гэтэл өдөрт 300-400 тонн цемент нийлүүлэгдэж байгаа нь замын барилгын ажил хоцрох эрсдэлд хүргэж болзошгүй. Үүнд онцгойлон анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, 2022 ондоо багтаан хөдөлгөөн нээхийн тулд бүх шатандаа хичээн ажиллана” хэмээн байр сууриа илэрхийллээ.Түүнчлэн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй тохиолдолд гүйцэтгэгчийн гэрээг цуцалж, хохирлыг нэхэмжлэх талаар хуулийн байгууллагад хандахаа хатуу анхааруулж дараах үүргийг өглөө.
Иргэдийн аюулгүй байдлын үүднээс авто замд тэмдэг, тэмдэглэгээ тавих
Түр замаа долоо хоног бүр тогтмол засварлаж, арчлах
-Далангийн өргөтгөл хийгдэж буй хэсгүүдэд хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарч ажиллах
-Ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, зөвлөх компаниуд хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллаж, шуурхай ажиллах
-Гэрээгээр биелүүлэх үүргээ цаг хугацаанд нь биелүүлж, замын чанарт онцгойлон анхаарахыг үүрэг болголоо.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27