УДАМТ ХУРДАН МОНГОЛ АДУУГ “МОНГОЛ МАГНАЙ ХҮЛЭГ”-ҮҮДЭЭР АЛДАРШУУЛАВ

2023-02-13 505 0

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбоо улиран буй усан бар жилийн үйл ажиллагаа, уяачдынхаа ололт амжилтыг үнэлж дүгнэж, шагнал гардуулах “МОНГОЛ МАГНАЙ” ёслолын цэнгүүнийг Улаанбаатар хотноо Баянгол ресторанд 2 дугаар сарын 10-ны өдөр амжилттай сайхан зохион байгуулав. Энэ үеэр онцгой амжилт гаргасан уяачдын хурдан хүлгүүдээс сайжруулагч хэмээх адууны ивээл усан бар жилд УЛС, АЙМАГ, СУМЫН “МОНГОЛ МАГНАЙ ХҮЛЭГ”-ээр шалгарсан монгол адууг дараах байдлаар шалгаруулан батламжлав.

1. Улсын “МОНГОЛ МАГНАЙ ХҮЛЭГ”-ҮҮД,

/”Монгол Магнай-2022” болон улс, бүсэд айрагдаж, түрүүлсэн монгол адуу/

Улсын магнай хүлэг шалгаруулах анхдугаар уралдаан Монгол Магнай 2022 азарга, их насны түрүү, аман хүзүү, айргийн 3, 4, 5

1. Орхон аймгийн Баян-Өндөр сум Аймгийн алдарт уяач Жигжидсүрэнгийн Золбоогийн бөөдий бор

2. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат сумын алдарт уяач Энхтайваны Өсөхбаярын зээрд

3. Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын тод манлай уяач Дашзэвэгийн Давгадоржийн хар азарга

4. Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын тод манлай уяач Дашзэвэгийн Давгадоржийн тод яруу хээр азарга

5. Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын тод манлай уяач Дашзэвэгийн Давгадоржийн хүрэн азарга

6. Сүхбаатар аймгийн 80 жилийн ой, Улсын бүсийн үндэсний хурдан морины уралдааны азарганд аман хүзүүнд хурдалсан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уяач аймгийн алдарт уяач Дондогийн Давгадоржийн хээр азарга

7. Төв аймгийн Заамар сумын уяач Батхишигийн Бямбадоржийн хээр

8. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Алтангэрэлийн Жавзанчойжийгийн хулан хонгор

9. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн уяач Батдэлгэрийн Гансүхийн саарал морь

10. Сүхбаатар аймгийн Асгат сумын алдарт уяач Лхамсүрэнгийн Болдын халиун

11. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн уяач Рэнцэндоржийн Эрдэнэчулууны бор

12. Өвөрхангай аймгийн 80 жилийн ой Улсын бүсийн үндэсний хурдан морины уралдаанд айрагдсан Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Улсын манлай уяач Занабазарын Батбаярын бор морь

13. Сүхбаатар аймгийн 80 жилийн ой Улсын бүсийн үндэсний хурдан морины уралдаанд аман хүзүүнд хурдалсан Булган аймгийн Сайхан сумын уяач Нямжавын хээр морь

14. Сүхбаатар аймгийн 80 жилийн ой Улсын бүсийн үндэсний хурдан морины уралдаанд айргийн 5-д хурдалсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Очирхуягийн Мөнхбатын зээрд морь

15. Сүхбаатар суманд түрүүлж Сүхбаатар аймгийн 80 жилийн ойд айргийн 5-д давхисан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум Марайсангийн Санжаасүрэнгийн бор даага

2. АЙМГИЙН “МОНГОЛ МАГНАЙ ХҮЛЭГ”-ҮҮД:

/”Тэргүүн хурд-2022” үндэсний морин уралдаан болон аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн монгол адуу/

1. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Аймгийн аварга малчин, Сумын алдарт Уяач Хатанбаатарын Манлайбаатарын зээрд халзан морь. /2022 онд Говьсүмбэр аймгийн баяр наадамд түрүүлсэн/

2. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын алдарт уяач, сумын аварга малчин Болдбатын Баттөмөрийн хул азарган соёолон /2022 онд Говьсүмбэр аймагт айрагдсан/

3. “Тэргүүн Хурд ”магнай хүлэг шалгаруулах үндэсний морин уралдааны соёолон насны аман хүзүүнд хурдалсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Чулуунхүүгийн Баатарын бор соёолон

4. “Тэргүүн Хурд ”магнай хүлэг шалгаруулах үндэсний морин уралдааны соёолон насны айргийн 3-т хурдалсан Төв аймгийн Лүн сумын Сэргэлэнгийн Ариунбатын хүрэн соёолон

5. Увс аймгийн баяр наадмын түрүү Увс аймгийн Тариалан Самбуугийн Бямбасүрэнгийн халтар азарга

6. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Мягмарсүрэнгийн хүрэн морь Дархан-Уул аймгийн баяр наадмын айргийн 4, Төв аймгийн Цээл сумын түрүү, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Увс аймгийн Наранбулаг сумын түрүү

7. Увс аймгийн Баруунтуруун сумын уяач Мөнгөний хээр морь Увс аймгийн түрүү

8. Архангай аймгийн Чулуут сумын харьяат Аймгийн заан Аймгийн алдарт уяач Доржготовын Баасанжаргалын сарт хүрэн азарга 2022оны аймгийн баяр наадамд айргийн гуравт хурдалсан Аймгийн Манлай азрага

9. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат А/алдарт уяач Чойдоржын Сонинбаярын зээрд морь 2022 аймгийн баяр наадамд айргийн гуравт. Аймгийн манлай их нас

10. Архангай Батцэнгэл сумын харьяат Бизъяагын Мөнхтүшигийн хул хонгор даага. Архангай аймгийн МҮМУУХОЛБОО Монгол хурд наадамд түрүү ИРЭЭДҮЙН МАНЛАЙ ХҮЛЭГ

3. СУМЫН “МОНГОЛ МАГНАЙ ХҮЛЭГ”-ҮҮД:

/Сумынхаа баяр наадамд түрүүлсэн монгол адуу/

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын баяр наадамд түрүүлсэн

1. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач Айлтгүйн Отгонбаатарын хонгор халзан азарга

2. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын алдарт уяач Ж.Доржнамжимын хул азарга

3. Сүхбаатар аймгийн Уулбаян сум Аймгийн алдарт уяач Э.Отгонбаатарын халиун их нас

4. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Ө.Тэгшжаргалын хар соёолон

5. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уяач Б.Мөнхсайханы хүрэн хязаалан

6. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Аймгийн алдарт уяач Д.Давгадоржийн халтар даага

7. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Аймгийн алдарт уяач Д.Давгадоржийн хонгор даага

8. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын сумын алдарт уяач Ширчингийн Доржнамжимын зээрд халзан морь

9. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Сумын Алдарт уяач Жадамбын Мөнх-Очирын цоохор азрага Сумын манлай азрага

10. Архангай аймгийн Батцэнгэл сумын Сумын Алдарт уяач Түмэндэмбэрэлийн Өлзийбүрэн хонгор соёолон Сумын Монгол магнай хүлэг

11. Увс аймгийн Сагил сумын уяач Бадарчийн Цогтсайханы хүрэн морь

тус тус батламжлагдсаныг тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд шагналыг уяач эздэд нь гардуулав.

/эх сурвалж: МҮМУУХолбоо/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ