УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ХААИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУДАД “D-PARLIAMENT” ЦАХИМ СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛАВ

2022-11-09 77 0

Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системийг нэвтрүүлээд байгаа билээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус цахим системийг иргэдэд танилцуулах, мэдээллийг түгээх цуврал уулзалтуудыг хийж байгаа бөгөөд өнөөдөр /2022.11.09/ Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, оюутнуудад цахим системийг танилцуулах уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтыг нээж ХААИС-ийн захирал О.Баатарцогт хэлсэн үгэндээ, Өнгөрсөн 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай сургуульд зочилж, ХАА-н салбарын бодлогыг тодорхойлоход эрдэмтдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд оруулах судлаачдын бүтээлч саналыг дэмжих, ирээдүйн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хэрхэн бэлтгэх тухай асуудлаар санал солилцож, тодорхой үр дүнд хүрсэн. Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар айлчилж байна. Өөрөөр хэлбэл төрийн гурван өндөрлөгийн хоёр нь ХААИС-д зочилж, багш оюутнуудтай уулзаж, салбарын хөгжил, хууль тогтоомж, хуулийн төслүүдэд санал өгөх боломж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр танилцуулахаар ирж байгаа нь багш, судлаачдад урам зориг өгөхийн зэрэгцээ үзэл бодлоо илэрхийлэх томоохон боломжийг олгож байна гэв.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн зааж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах эрх зүйн үндсийг тавьсан. Иргэдийн энэхүү эрхийг хангах үүднээс дээрх цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэн тухайгаа онцлов.

Тухайлбал, боловсролын болон бусад хуулийн шинэчлэлд оюутнууд зүйл, заалт бүрээр саналаа илгээж, сэтгэгдлээ үлдээх боломжтой. Мөн эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд ч цахим хэлэлцүүлэг өрнүүлэх талбар буйг танилцууллаа.

Улсын Их Хурлын дарга мөн “D-Parliament” цахим систем нь цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлэн тавьж, улмаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитой нэмэгдүүлэх дэвшилтэт боломж гэдгийг дурдлаа.

/эх сурвалж: Хөдөө аж ахуйн их сургууль/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ