“Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, хүчдэлийн уналттай айл өрхүүдийн цахилгаан хангамж /Улаанбаатар/” төсөл арга хэмжээний хүрээнд 1520 айл өрхийн цахилгаан эрчим хүчний асуудал шийдэгдэхээр болжээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тэрээр өөрийн цахим хуудаснаа Баянзүрх дүүргийн иргэд сонгогчдоос цахилгаан эрчим хүчинд өдийг хүртэл холбогдоогүй асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтүүд ирүүлснийг Эрчим хүчний сайдад уламжилснаар 2023 оны төсөвт 2.8 тэрбум төгрөгийг тусгуулахаар боллоо гэж мэдээллээ.