“Улаангомын дулааны станц-2” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хувь 50 хувьтай төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

2023-08-02 59 0

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг Увс аймгийн Улаангом хот дахь “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Улаангомын дулааны станц-2” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д Мянгадын 10 МВт-ын нарны станц ашиглалтад орсонтой холбогдуулан импортын эрчим хүчний хэмжээ буурсан боловч цахилгаан эрчим хүчний хэрэглээний эрчимтэй өсөлт болон хагас жилийн байдлаар цахилгаан эрчим хүчний үнэ тариф нь өртгөөсөө 147.7 төг/кВт.ц-аар доогуур байгаатай холбогдуулан ОХУ-аас импортоор авч буй валютын ханшны алдагдал нэмэгдэж, 5.1 тэрбум төгрөгийн импортийн эрчим хүчний өглөгтэй, 1.9 тэрбум төгрөгийн татварын өглөгтэй ажиллаж, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаа талаар танилцуулав.

Мөн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай байгаа ба төлөвлөсөн хөрөнгө оруулалт, их засвар, ТЗБАХ-г хугацаанд дуусгахаар ажиллаж байгаа талаар ажлын хэсэгт танилцууллаа.

Ажлын хэсгээс өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлэх, насжилт өндөртэй авлагаа барагдуулах, техникийн болоод арилжааны алдагдлыг бууруулахад онцгой анхаарч ажиллахыг даалгалаа. Тус компанийн зүгээс 2023-2024 оны өвлийн их ачааллыг давахад тулгамдаж буй асуудлуудаа Эрчим хүчний яаманд уламжилж, холбогдох дэмжлэг үзүүлэхийг хүссэн.

“Улаангомын дулааны станц-2” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хувь 50 хувьтай төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Мөн өнөөдрийн байдлаар нүүрсний 1 сарын нөөцтэй байгаа талаар танилцууллаа.

Увс аймгийн Улаангом хотын дулааны эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, сүүлийн жилүүдэд станц бүрэн ачааллаж, нөөц тоноглолгүй ажиллаж байгаагаас шалтгаалан өвлийн оргил ачааллын үеэр эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа тул станцын өргөтгөлийг 2024 оны Улсын төсөвт тусгуулан шийдвэрлүүлэхэд Эрчим хүчний яамны зүгээс дэмжлэг үзүүлэх саналыг тус компанийн зүгээс Ажлын хэсэгт тавилаа.

Ажлын хэсэг үргэлжлүүлэн 2023 оны 08 дугаар сарын 01-нд Ховд аймагт ажиллаж “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Ховд дулааны станц” ТӨХК-иудын өвөлжилтийн бэлтгэл ажил, Ховд дулааны станцын өргөтгөлийн төсөл, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажилтай газар дээр нь танилцан, ажиллаж байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ