Монгол улсад Төрийн хяналт шалгалтын байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, Мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “УЛСЫН БАЙЦААГЧДЫН ХIII ЗӨВЛӨГӨӨН”-ийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг хуулиар эрх олгогдсон улсын байцаагчдыг чадавхжуулах зорилгоор зохион байгуулж МХГ-ын Улсын байцаагчид болон 17 сум 6 тосгоны Байгаль орчны хяналтын улсын байцаагчид болон хуулиар эрх олгогдсон байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчид, Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч, лабораторийн шинжээчид зэрэг 60 албан хаагчийг хамрууллаа.
Зөвлөгөөнөөр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлаар мэдээлэл хийж, хяналт шалгалтын үр дүн, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар газар, хэлтэс, нэгжийн дарга нар илтгэл тавьж улсын байцаагчдын ур чадварыг сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хараат бус, бие даасан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, иноваци, цахим хөгжлийг дэмжсэн, эрсдэлд суурилсан мэргэжлийн хяналтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлэх үүрэг чиглэл өглөө.
Мөн зөвлөгөөний үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажилладаг Төрийн байгууллагуудад талархал гардууллаа.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн МХГ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27