Монгол улсад Улсын бүртгэлд эм, тэжээлийн нэмэлт бүртгүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2017 оны А-49 дугаар тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлд малын эм, эмийн түүхий эд бүртгэх, түргэвчилсэн журмаар бүртгэх, хугацаа төлбөр тогтоох, зарцуулах журам”, мөн 2019 оны А-456 дугаар тушаалын батлагдсан “Мал, амьтны тэжээлийн нэмэлтийг бүртгэх, худалдах эгүүлэн татах журам” өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Тус журамд заасны дагуу эм, тэжээлийн нэмэлт үйлдвэрлэгч нь:
• Үйлдвэрлэлийн зохистой дадал (GМР), олон улсын (IS0:9001, IS0:22000) болон тухайн орны ижил төрлийн стандартын шаардлагад нийцсэнийг нотлох гэрчилгээтэй байх
• Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь тухайн улсын эмийн бүртгэлд бүртгэгдэж, дотоодын болон олон улсын зах зээлд борлуулагдаг байх
• Биобэлдмэл бүртгүүлэхэд олон улсын лавлагаа лабораторийн шинжилгээний дүгнэлтэй байх
• Тэжээлийн нэмэлт бүртгүүлэхэд генетикийн өөрчлөлтөд орсон болон сэргээшийн бүлэгт багтдаг хольц ашиглаагүй тухай үйлдвэрлэгчийн тодорхойлолтой байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хангасан эм, тэжээлийн нэмэлтийг бүртгэхийг мал амьтны эм, тэжээлийн нэмэлт импортлогч аж ахуй нэгжүүд анхаарна уу.
Чанарын баталгаатай, аюулгүй, үйлчилгээний өндөр идэвхтэй эм, генетикийн өөрчлөлтөд оруулсан хольц, өсөлт дэмжих гормон зэргийг агуулаагүй тэжээлийн нэмэлтийг хэрэглэх нь хүнсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахад онцгой ач холбогдолтой юм.
Саяхан УИХ-ын 2024 оны хаврын чуулганаар Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн хууль батлагдаж, энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Энэхүү шинээр батлагдсан хуульд эм, тэжээлийн нэмэлт үйлдвэрлэгчид тавигдах шаардлагууд тусгагдсан болно.
This piece of ԝriting is genuinely a pleasant one it helps new nnet
users, wһo are wiѕhing iin favor off bⅼogging.
I visit day-to-day some sites and blogs to read articles, but this weblog
gives feature based articles.
Thanks for your personal marvelous posting! I definitely enjoyed reading it, you
can be a great author. I will always bookmark
your blog and will eventually come back very soon. I want to encourage
you to definitely continue your great job, have a nice day!
Everything is very open with a precise clarification of the issues.
It was really informative. Your site is useful. Thank you for sharing!
Awesome post.