УЛСЫН ХЭМЖЭЭНД 8.1 САЯ ТӨЛ БОЙЖИЖ БАЙНА

2023-04-19 47 0

Мал төллөлт 2023 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар 27.0 сая эх мал төллөхөөс 8.4 сая эх мал төллөж, 8.1 сая төл бойжиж байна. Төллөлт 30.2 хувьтай, төл бойжилт 95.8 хувьтай байна.

Малын хорогдол:

Он гарсаар том малын зүй бусын хорогдол 1.2 сая толгой болж оны эхний 71.1 сая малын 1.7 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Архангай (203,542), Увс (197,608), Хэнтий  (117,801), Завхан (115,981), Сүхбаатар (95,425) аймгууд байна.

Мал, махны экспорт:

Адуу, хонь, ямааны махыг квотгүйгээр, үхрийн 13.0 мянган тн махыг экспортлохоор шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд 2022 онд 16.1 мянган тн  мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд үүний 10.0 мянган тн нь 11-12 дугаар саруудад гарсан. 2023 он гарсаар 24.2 мянган тн мах экспортод гараад байна. 

Мал, махны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан нэг шийдвэр нь амьд малын экспорт юм. 2022 онд 28503 толгой мал экспортлогдсон бол 2023 он гарсаар 24,540 толгой хонь, ямаа, адуу экспортлогдсон. 


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ