УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцлаа

2024-01-08 32 0

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцлаа.

УОК-ын Шуурхай штаб нь өнгөрөгч оны 12 дугаар сарын 8-нд байгуулагдан, ХХААХҮЯ, ЭХЯ, ЭМЯ, ЗТХЯ, ХНХЯ, ЦХХХЯ, УУХҮЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ЦУОШГ, МЭЕГ, АМГТГ,  ХХҮЕГ, ГЕГ, ҮСХ, МУЗН зэрэг нийт 19 байгууллагын 50 гаруй албан хаагч томилогдон ажиллаж байна.

Байгуулагдснаас хойш Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Төв, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах  албадын 420 орчим  удирдах ажилтнуудтай цахим хурал зохион байгуулж, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн.

Газрын тосны бүтээгдэхүүний түгээлт, худалдаа хэвийн явагдаж байгаа бөгөөд Завхан, Хөвсгөл, Увс аймгийн цас их орсон зарим сумдад тээвэрлэлт удаашралтай байна.

Засгийн газрын 2023 оны 449 дүгээр тогтоолоор 20 аймаг, нийслэлийн малчдад Улсын нөөцөөс 5289 тн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгох ажлыг зохион байгуулахад удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласан.

Зудын гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хор уршгийг арилгах үеийн Гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хүч хэрэгслийг татан оролцуулж, удирдлага зохион байгуулалтыг оновчтой хэрэгжүүлэх зорилгоор “Зудын хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г боловсруулахаар ажиллаж байгааг танилцуулаа.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, хийж хэрэгжүүлж байгаа ажлыг нарийвчлах, цаашид үүсэж болох эрсдэлүүдийг тооцож, хариу арга хэмжээг тухай бүрт төлөвлөн ажиллахыг чиглэл болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ