
“Өв дархлаа-залуус” гэр форумын сургагч багш нарын нэг нь Монголын сайхан бичигтэн, уран бичээч Болдбаатарын Ариунтуяа: “Уран бичлэг нь бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэхээс гадна сэтгэлийг нэг цэгт төвлөрүүлж, төв болгож, амар амгаланг мэдрүүлдэг, тэвчээрт сургадаг урлаг” гэлээ.
Б.Ариунтуяа багш залууст бийр, бэх, янтай, муутуу гэх бичгийн дөрвөн эрдэнийг танилцуулж, тэдгээрийг ашиглан хэрхэн уран бичих талаар зөвлөгөө өгөв. Дараа нь багуудад даалгавар өгч, уран сайхан бичигтнийг тодруулсны зэрэгцээ гэр форумд оролцогч бүх залуусын нэрийг уран бичлэгээр бичиж өгөв.

Монгол уран бичлэг нь нүүдэлчдийн ахуй амьдрал байгаль дэлхийтэй уялдаж зохицсон мэт тэнгэрээс газар луу буюу дээрээсээ доошоо чиглэлтэй нар зөв эргүүлэн бичдэг онцлогтой юм.
Монгол туургатны утга соёл, оюун сэтгэлгээний бахархал, үндэсний билэг тэмдэг болсон монгол уран бичлэгийг 2013 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг. Уран бичлэгийн үндсэн хэлбэр нь эртний тиг, хичээнгүй тиг, гүйлгэн тиг, таталган тиг, эвхмэл тиг, тамганы тиг, хос уянгын төрөл гэх мэт олон янз байдаг байна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбоо
Архангай аймгийн “Нэгдсэн ирээдүй” оюутан, залуучуудын холбоо
/эх сурвалж: Ирээдүй АЛТАЙ Холбоо цахим хуудас/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27