“Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн аваргаар БЗД-ийн 146-р цэцэрлэг шалгарлаа

2024-03-21 98 0

Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд зохион байгуулагддаг хүүхдүүдийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн аварга шалгаруулах арга хэмжээ. 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдөр Спортын төв Ордны “А” зааланд зохион байгуулагдсан. Арга хэмжээг Монголын Гимнастикийн холбооны мэргэжлийн шүүгч нар шүүн явуулсан байна.

Уг арга хэмжээнд 9 цэцэрлэгийн 279 бяцхан сурагчид 93 багц медалийн төлөө өрсөлдөж, шалгарсан багууд Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болсон байна.

Хүүхдүүдээ бэлтгэн оролцуулсан багш, эцэг эхчүүд, хүүхдүүддээ халуун баяр хүргэе.

Тэмцээний дүнгээр

1-р Байр С.Ариунбаяр эрхлэгчтэй 146-р цэцэрлэг

2-р Байр С.Уранчимэг эрхлэгчтэй 59-р цэцэрлэг

3-р Байр Д.Лхагвасүрэн эрхлэгчтэй 32-р цэцэрлэг тус тус шалгарлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ