Утаажилтын бүсээс 98 иргэний амь нас, 1,1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав

2022-09-26 107 0

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 26, аврах ажиллагааны 8 буюу нийт 34 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 98 иргэний эрүүл мэнд, амь нас, 1,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Он гарсаар энэ сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1364, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 157, нийт 1526 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.4%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ