Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаралд өчүүхэн хувийг эзлэх боловч, нэг хүнд оногдох хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн дунджаас 2.7 дахин их байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сөрөг нөлөөллийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД” чуулганыг 2022 оны 8 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Хамтран зохион байгуулагчаар НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, Монголын Хүүхдийн Зөвлөл, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Оюу толгой” ХХК, Каритас Чех олон улсын байгууллага, Дэлхийн Зөн олон улсын байгууллага, ПИН олон улсын байгууллага зэрэг байгууллагууд ажиллах юм.
Чуулганы ажиллагааг нээж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Akcель Никэйз, НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Хүүхэд залуучуудын элч төлөөлөгч Жаяадма Викраманаяак, Монголын хүүхдийн зөвлөлийн Ерөнхийлөгч М.Гарьд нар үг хэлнэ.
Чуулга уулзалтад Монгол Улсын Ховд, Хэнтий, Булган, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Дорноговь, Орхон, Дархан-Уул аймаг, нийслэл хотоос, мөн АНУ, ХБНГУ, ОХУ, БНСУ, БНХАУ, Бангладеш, Малайз, Филиппин зэрэг улсуудаас төлөөлөл болон хүрэлцэн ирсэн 280 орчим оролцогч хүүхэд, залуучууд оролцлоо. Түүнчлэн цахимаар олон улсын хүүхэд, залуучууд хамрагдсан юм.
Чуулганаар:
- “Уур амьсгалын өөрчлөлт Монгол улсад” сэдвээр БОАЖЯ, УАӨСХАТ-ийн Шинжлэх Ухааны зөвлөх З.Батжаргал,
- “Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо” сэдвээр Орхон аймгийн Эрдэнэт хотын оролцогч Баттүвшин,
- “Монгол Улсын амлалт” Үндэсний тодорхойлсон хувь нэмэр сэдвээр Монголын Хүүхдийн зөвлөлийн Ерөнхийлөгч М.Гарьд,
- “Тэр-бум мод үндэсний хөдөлгөөн” сэдвээр Өмнөговь аймаг, Ханбогд сумын “Залуу Эко” клуб Т.Амаржаргал, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо Г.Мягмарсүрэн нар илтгэл, мэдээлэл хийнэ.
Чуулганы үеэр хүүхэд, залуучууд “Дэлхийн дулаарал болон хүлэмжийн хийн ялгарал”, “Цөлжилт ба ган”, “Байгалийн гамшигт үзэгдлүүд”, “Усны хомсдол”, “Орчны бохирдол” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж, тухайн сэдвүүдийн хүрээнд мэдлэг мэдээллээ түгээх, шинэлэг санал санаачилга, сайн туршлагаа танилцуулах зэргээр харилцан саналаа солилцсон юм.
Түүнчлэн “Уур амьсгалын өөрчлөлтөд залуусын оролцоо” сэдвээр 8 бүлэгт хуваагдан олон улсын болон үндэсний төвшинд амжилттай хэрэгжиж буй сайн туршлага, бүтээлч саналаа танилцуулж, харилцан мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллаж суралцлаа.
Чуулганы үр дүнд:
- Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцогч талууд, тэр дундаа хүүхэд залуусын хувь нэмэр, хамтын ажиллагааны хүрээг илүү тодорхой болгож, БОАЖЯ-ны харьяа Хүүхэд, залуучуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бүлэг (чаптер) байгуулах эхлэлийг тавих юм.
- Олон улсын хүүхэд, залуучуудтай уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээний сайн туршлагуудаас харилцан суралцсан, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгох;
- Оролцогч хүүхэд, залуучууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход нэгдсэн санаачилга гарган, зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргагчдад хүргэх;
- Түүнчлэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах албан ёсны эрхийг авсан. “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” чуулган нь Талуудын 17 дугаар бага хуралд хүүхэд, залуучуудын оролцоог хангах, дуу хоолойг нэгтгэхэд өндөр ач холбогдолтой юм.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27