“ХААИС-ИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБОО УЯЛДААГ САЙЖРУУЛАХ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “МАЛ АЖ АХУЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ-СУРГАЛТ СУДАЛГААНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

2024-02-23 212 0

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар, КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр, Хангён их сургуультай хамтран хэрэгжүүлэх олон улсын төслийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурлын арга хэмжээ 2024 оны 02 дугаар сарын 23-ний өдөр зохион байгуулагдлаа.

“Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн нээлттэй хурлын арга хэмжээнд КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн орлогч Пэг Мин Жү, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газар, Малын удмын сан, Зоо, инженерийн холбоо, Мал зүйч, үржүүлэгчдийн холбоо, Монголын хүнсчдийн холбоо, МААЭШХүрээлэн,  ХААИС-ийн захирал Б.Баасансүх, Хангён их сургуулийн профессор Нам Ин Шиг тэргүүтэй профессорууд болон ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн профессор багш, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, малчид болон аж ахуй нэгжийн мэргэжилтэнг мэргэшүүлэх зорилгын хүрээнд “Насан туршийн боловсрол”-ийн сургалтыг 2024 оны 02 сарын 14-16, 19-27-ний өдрүүдэд сургалтыг амжилттай зохион байгууллаа. Зорилтод ажлыг сайжруулах хүрээнд тус эрдэм шинжилгээний бага хурлыг 2 дохь удаагаа зохион байгуулж байна.

Уг хэлэлцүүлэг нь мал аж ахуй эрхлэгчдийг судалгаа-үйлдвэрлэл хосолсон эрчимжсэн аж ахуй эрхлэх боломж бололцоог олгох зорилготой юм. Цаашдаа ХААИС-ийн дэргэдэх Мал аж ахуйн технологи дамжуулах төвтэй хамтрах чадавхыг сайжруулж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг хийж санал солилцох юм.   

Төслийн нийт санхүүжилтийн хэмжээ 5 сая ам.доллар бөгөөд 2022-2026 оны хооронд хэрэгжих юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ