Архангай аймгийн мал хамгаалах сангийн зөвлөл хуралдаж, хаваржилт хүндэрч, малын хорогдол ихтэй байгаа Хангай, Өгийнуур, Батцэнгэл, Өлзийт, Цэнхэр, Төвшрүүлэх, Чулуут, Ихтамир, Өндөр-Улаан, Эрдэнэбулган зэрэг нэр бүхий 10 суманд аймгийн нөөцийн үлдэгдэл тэжээл болох 700 шуудай хивэг, 500 шуудай хорголжинг 50 хувь хөнгөлөлттэй үнээр, 700 шуудай ашигт долооцыг үнэгүй олгох шийдвэр гаргалаа. Тэжээлийг сумдад хүргэх тээврийн зардлын тодорхой хэсгийг аймгийн ХХААГ-аас зохицуулахаар болж, дээрх сумд хуваарийн дагуу тэжээлээ татан авч байна.