Хавирга-Архашаат боомтоор зорчих иргэдийн хөдөлгөөн /2023.02.27/ нээгдэж хэвийн горимд шилжлээ.
Тус боомтын үйл ажиллагаа коронавирус /covid 19/ цар тахлын улмаас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс түр зогсож, 3 жилийн дараа 2 улсын хэлэлцээрийн дагуу нээгдэж байна.
БНХАУ-руу зорчиж буй иргэд Авто тээврийн газарт автобусны тасалбар бичүүлж ПСР шинжилгээний сөрөг хариутай хилээр нэвтрэх боломжтой аж.
Мөн хувийн авто машинаар зорчих боломжгүй бөгөөд наймаас дээш хүний суудалтай автомашинаар өдөрт 120 хүнээс дээшгүй хоёр улсын хилээр нэвтрэх юм.
БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын Хавирга-Архашаат боомт нь анх 1992 оны 7 дугаар сарын 01-нд нээгдэж, 2004 оноос эхлэн тогтмол үйл ажиллагаагаа явуулж өдөрт дунджаар 500-700 хүн хоёр улсын хооронд зорчиж, экспортыг нэмэгдүүлдэг Зүүн хойд Азийн орнуудтай холбогдох өндөр ач холбогдолтой боомт юм.
Уг боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэнээр хоёр улсын хоорондын харилцаа холбоо сайжирч эдийн засгаа тэлэх олон боломжууд бүрдэж байна.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Боомтын хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд Хавирга-Архашаат боомтын дэд бүтцийг хөгжүүлж, боомтын хөгжлийн төлөвлөгөөг “Өрнөл проект” ХХК гүйцэтгэн ажиллаж байна.
/эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27