ХАМТАРСАН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024-02-08 10 0

Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас аймгийн Татварын хэлтэстэй хамтран “Сар шинэ-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй худалдааны төвүүдэд хяналт, шалгалтыг зохион байгууллаа.

Уг шалгалтаар архи, согтууруулах ундааны акцад шалгалт хийн ажиллахад гарал үүсэл тодорхойгүй, хуурамч Онцгой албан татварын тэмдэгтэй согтууруулах ундаа худалдаалсан байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлж, түр хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхнийг сар шинийн баярын өдрүүдэд согтууруулах ундаанаас аль болох татгалзаж, гарал үүсэл тодорхойгүй, чанар, стандартын шаардлага хангаагүй согтууруулах ундааг худалдан авч, хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Сүхбаатар аймгийн цагдаагийн газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ