
Булган аймгийн Хангал сумын Засаг дарга, ИТХ-н дарга болон холбогдох албаныхан хөдөөгийн багийн айл өрхүүдийн өвөлжилтийн байдалтай танилцах, цаг үеийн мэдээлэл хүргэх зорилгоор энэ сард 4 хоног багууддаа ажиллажээ. Хангал сумын нь нийт 4 баг, 1338 өрх, 4700 хүн амтай. Өвөлжилтийн нөхцөл байдлын хувьд 35тн тэжээл, 3000 боодол өвс нөөцөд авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1595 боодол өвс 1499 шуудай тэжээлтэй байна. Өргөн хэрэглээний бараа, хүнс 14 хоногийн, зайлшгүй шаардлагатай эмийн хангалт 90%-н нөөцтэй байна. Сумын төвийн ундны усны 2 ухаалаг худаг хэвийн ажиллаж байгаа бөгөөд цахилгаан эрчим хүчний хангамж сайн .Хаагдсан зам даваа байхгүй байна. Сүүлийн үед Баян-Агт зэрэг суманд гараад байгаа Мялзан өвчлөлийн тохиолдол 2023 оны 01-р сарын 13-ны өдөр бог малын мялзан өвчин болох нь батлагдаад байна. Хангал сумын Засаг даргын захирамжаар 28 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.