
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэлийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд хүрч үйлчлэх зорилгын хүрээнд Бодлого төлөвлөлт дүн шинжилгээний газар, Иргэний улсын бүртгэлийн газар Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоотой хамтран 2024.02.22-ны өдөр Харааны бэрхшээлтэй 59 иргэнд зөөврийн тоног төхөөрөмж ашиглан бүртгэлийн үйлчилгээ үзүүллээ. Үүнд:
– Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл – 8
– Иргэний үнэмлэх дахин олголтын бүртгэл – 15
– Үндэсний энгийн цахим гадаад паспорт – 32
– Үндэсний энгийн гадаад паспорт – 4

Тус арга хэмжээний үеэр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Очиррэнчин: Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоонд хүрэлцэн ирж төрийн үйлчилгээ үзүүлсэнд талархаж байна. Улсын бүртгэлийн байгууллагын нийт хамт олонд ажлын өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийг уламжиллаа.