
Хатанбулаг сумын Ерөнхий боловсролын сургууль 2021-2022 оны хичээлийн жилд 48 багш ажилтан, 396 сурагчтайгаар, Хүүхдийн цэцэрлэг 22 багш ажилтан, 96 сургуулийн өмнөх боловсрол эзэмшигчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус суманд зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд дээрх боловсролын байгууллагуудын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зонхилон тохиолдож болох аюулын 4 төрлөөр хийж, хүлцэж үл болох эрсдэлийг хүлцэх түвшинд, хүлцэх түвшний эрсдэлийг бага түвшинд шилжүүлэх төлөвлөгөө боловсруулж ажиллалаа.

Онцгой байдлын байгууллагын зүгээс эрсдэлийн үнэлгээний тайлан боловсруулж ирүүлэх, үнэлгээний үр дүнд тулгуурлан байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, тодотгох үүрэг чиглэлээр хангалаа.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27