ХБ-НЫ ӨМЧЛӨЛД ШИЛЖСЭН 18 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ХУДАЛДАН АВАХ САНАЛЫГ ӨНӨӨДӨР 10:00 ЦАГААС ЦАХИМААР АВЧ ЭХЭЛНЭ

2023-06-15 46 0

Худалдан авах хүсэлт гаргагч нь банкны албан ёсны цахим хуудас дахь Худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгө https://www.dbm.mn/realestate/real_estate цэс рүү орж өөрийн сонирхож буй үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл дэх санал өгөх талбарыг сонгон санал илгээх товчийг дарж иргэн, хуулийн этгээдийн ерөнхий мэдээллийг бөглөж оруулах юм. Тухайн мэдээллийг дутуу бөглөсөн тохиолдолд санал илгээх боломжгүйг анхаарах ба иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, санхүүгийн чадвараа нотолсон баримт, дансны хуулга зэрэг бусад мэдээллийг upload хийж оруулаад илгээх товчийг дарснаар таны санал системд бүртгэгдэнэ.

Худалдан авах хүсэлт гаргагчийн ирүүлсэн саналыг 2023 оны 06 дугаар сарын 20-ны 14:00 цагт цахим хуудсанд нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах юм.

Хүсэлт гаргагчийн санхүүгийн чадавхыг нотолсон баримтад тулгуурлан дараах байдлаар үнэлнэ. Үүнд:

1. Бэлэн төлөлт (Дансны хуулга, бусад нотлох баримт)

2. Банкны зээлийн шийдвэр (банкны тодорхойлолт, зээлийн гэрээ)

3. Хэсэгчилж төлөх санал гаргах (Дуусаагүй барилгын хувьд зөвхөн гаргах бөгөөд бизнесийн үйл ажиллагаа, эргэн төлөлтийг нотолсон баримт)

Дээрх дарааллын дагуу хүсэлт гаргагчийн саналыг үнэлэх бөгөөд цахим системээр хамгийн түрүүнд ирсэн саналыг шалгаруулж, худалдан авах саналыг баталгаажуулна. Мөн хүсэлт гаргагч нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгөд саналаа өгөх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513, 8551-0513 утсаар лавлаарай.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ