Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цамбагарав орчимд байрны гадаа ухаан алдаж, амьсгал нь зогсонги байдалд орсон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хилийн цэргийн офицер цаг алдалгүй анхны тусламж үзүүлэн амь насыг нь аварлаа.
Тусламж үзүүлэх явцад иргэний амьсгал нь 20 гаруй удаа зогссон ба яаралтай тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тэрбээр Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын алба хаагч юм. Өнөөдөр орон даяар ХЦАХ-д халагдаж байгаа төдийгүй, албаа үлгэр жишээч хаасан байлдагч, түрүүчийнхээ ар гэрт талархал илэрхийлэхээр явах замдаа ийнхүү хүний амь аварлаа.