Хил дамнасан төмөр замыг барих асуудлаар цахим уулзалт хийлээ

2022-11-02 134 0

Өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Оросын Холбооны Улс (Соловъёвск-Эрээнцав шалган нэвтрүүлэх боомт) БНХАУ руу хил дамнасан төмөр замыг барих асуудлаар цахим уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Монголын талаас Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга М.Нямсүрэн тэргүүтэй 5 хүн, ОХУ-аас Өвөрбайгалийн хязгаарын төлөвлөлт, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Матвиев Станислав Владимирович тэргүүтэй 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд хилийн боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөж, Ульхан, Эрээнцав боомтуудын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж боомтуудыг үе шаттай хөгжүүлэх ажил өрнөж байна.

Боомтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр хоёр улсын төдийгүй бүс нутаг хоорондын эдийн засгийн харилцаа өргөжин тэлэх, шинэ шатанд гарах боломж бий болох юм.

/эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ