ХОВД АЙМГИЙН НИЙТИЙН АЖ АХУЙН “ШИМ УС” ОНӨҮААГ-Т АЖИЛЛАЖ БАЙНА

2022-10-11 223 0

Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн өнөөдөр /2022.10.11/ Ховд аймагт ажиллах үеэр тус аймгийн НАА-н байгууллага “Шим ус” ОНӨҮААГ-т ажиллаж аймгийн хэмжээнд ус хангамж, ариутгах татуургын байдал, хяналт- удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус газраас хэрэгжүүлж буй төслүүд болон ухаалаг худаг, хяналт удирдлагын төв, сумдад хэрэгжсэн хяналтын систем, өнөөдөр ашиглагдаж байгаа цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Төрийн нарийн бичгийн даргаас тулгамдаж байгаа нөхцөл байдлыг судлан үзэж цэвэр усны хэрэглээг хянах арга хэмжээг өргөтгөх, бүтээн байгуулалттай холбоотойгоор инженерийн дэд бүтэц, шугам сүлжээг өргөтгөх, шинээр цэвэрлэх байгууламж барих, нийтийн аж ахуйн чиглэлийн хүний нөөцийн асуудлыг бодлогын түвшинд танилцуулж шийдвэрлүүлэх талаар санал солилцож, чиглэл өгөв.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ