ХОНГОР-САЛХИТЫН ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН АЖЛЫН ЯВЦ 70 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА

2022-10-07 200 0

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хонгор-Салхитын чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг Түвшин гэгээ ХХК гүйцэтгэж байна. Нийт 13.2 км урттай, 6 метр өргөнтэй, 5 см зузаантай тус замын ажлыг гэрээт хугацаагаар энэ оны 11 дүгээр сард хүлээлгэн өгнө.

Өнөөдрийн байдлаар нийт 8.9 км замыг асфальтаар хучсан байна. Цементын хүлээгдлээс шалтгаалан үлдсэн замын хучилтын ажил хугацаа хоцорсон байна. Гэхдээ гүйцэтгэгч компани ажлаа хугацаандаа багтаан хүлээлгэн өгөхөөр эрчимтэй ажиллаж байна. Замын ажлын явц байдалтай УИХ-ын гишүүн Г.Дамдинням, аймгийн ХБТХОХ-ийн дарга П.Батсүх нарын албаны хүмүүс газар дээр нь танилцсан юм.

Энэ онд Дархан-Уул аймгийн хэмжээнд авто замын 15 төсөл, арга хэмжээгээр нийт 80.5 км авто замын ажлыг гүйцэтгэж байгаа юм.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ