“ХОС АЗ” ХХК-Д ОЛОН УЛСЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛСЭН ГЭРЧИЛГЭЭГ ОЛГОЛОО

2021-12-25 545 0

Монгол Улсын Засгийн газраас малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ, дэвшилтэт болон өндөр технологийг нэвтрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хог хаягдал, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого дэвшүүлэн ажиллаж байна.

Арьс ширний салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг болох “Хос аз” ХХК олон улсын ISО 9001:2015 “Чанарын  менежментийн тогтолцоо”, ISО 45001:2018 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо” стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснийг батламжилж өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн гэрчилгээг нь олголоо.  Тус компани нь дээрх стандартыг нэвтрүүлсэн 4 дэх аж ахуйн нэгж болж байна. 

Эх сурвалж: ХХААХҮЯам


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ