Хотын дарга шинээр томилогдсон УИХ-ын Байнгын хороодын дарга болон Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзлаа

2022-09-15 176 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр шинээр томилогдсон УИХ-ын Байнгын хороодын дарга болон Засгийн газрын гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг. Гэтэл нийт хүн амын 60 орчим хувь, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь, улсын хэмжээний автомашины 84 хувь, ДНБ-ий 65 хувь нь нийслэлд төвлөрч байна. Жирийн жуулчдаас эхлээд гадаадын зочид, төлөөлөгчид хамгийн эхлээд Улаанбаатар хотод ирдэг. Тиймээс Улаанбаатар хотоо дэлхийн хотуудын энд хүргэн хөгжүүлэх хэрэгтэй. “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль” ч үүнд чухал ач холбогдол үзүүлнэ гэж боддог. Нийслэл Улаанбаатар хот УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар шийдэх, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэх их үйлст та бүхний оролцоо чухал юм” хэмээлээ.

/эх сурвалж:https://www.facebook.com/niisleliinmedeee?tn=-UC*F/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ