ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.БАЗАРСАД АГСНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2022-08-30 111 0

Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, дипломатч, доктор, профессор, Хошууч генерал Д.Базарсад агсны гэргий Ц.Цэцэгмаа болон үр хүүхдүүд, ач, зээ нар түүний нэрэмжит хилийн цэргийн 0275 дугаар ангид зочилон ирж хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөж, дурсгалын зураг татуулан, арга хэмжээний төгсгөлд ангийн алдарын танхимыг үзүүлэн, соён гэгээрүүлэх албаны бэлтгэсэн тоглолтыг сонирхууллаа.

Хошууч генерал Д.Базарсад агсны гэргий Ц.Цэцэгмаа ангийн бүрэлдэхүүнд амжилт хүсэн, хүндэтгэн хүлээж авсанд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлэн, 2 алба хаагчийг хувийн зүгээс шагнаж урамшуулав. Мөн энэ үеэр Захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа А.Амгаланбаяр гэр бүлд нь зориулж хэлсэн үгэндээ “Монгол Улсад анхны Хилийн тухай хуулийг санаачлан батлуулж мянга, мянган хилчдийн нийгмийн баталгааг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энэ хүнээр үр хойч нь бахархаж яваарай” хэмээн цохон тэмдэгллээ.

Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ