ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

2024-04-11 90 0

“Хүнсний аюулгүй байдал” аяны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хүчит шонхор”, Налайх дүүргийн “Налайх зах”, Баянгол дүүргийн “Хархорин”, “Барс-2”, Сонгинохайрхан дүүргийн “Сэлэнгэ” худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаа, тээвэрлэлт, мал эмнэлгийн гэрчилгээ, баталгаажуулалтад байнгын хяналт шалгалт хийгдэж байна. Хяналт шалгалтаар мал эмнэлгийн гэрчилгээг баталгаажуулаагүй 2 зөрчил илэрснийг холбогдох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулж ажиллалаа.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ