Худалдаа, хөгжлийн банкны 1900-1977 тусгай дугаарын үйлчилгээнд 9.000.000 төгрөгийн торгууль ногдууллаа

2023-10-19 37 0

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт Худалдаа, хөгжлийн банкны мэдээлэл, лавлагааны 1900-1977 тусгай дугаарын үйлчилгээний үнэ тарифтай холбоотой иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу шалгалт хийж, 2302000257 дугаартай зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг явууллаа.

Нэмүү өртөгт /1900****/ mусгай дугаар эзэмшигч нь лавлах үйлчилгээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 74 тоот тушаалаар батлагдсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам” болон “Мэдээлэл лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага” MNS 6366:2013 Монгол Улсын стандартыг мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй байдаг. 

         Тусгай дугаар эзэмшигч нь тусгай дугаарын лавлах үйлчилгээнд холболт тогтож үйлчилгээ үзүүлж эхлэхээс өмнө үйлчилгээний үнэ тарифыг хэрэглэгчид заавал мэдэгдэх, энэ хугацаанд хэрэглэгчээс төлбөр тооцохгүй байхаар өөрөөр хэлбэл “автомат хариу өгөгч” ажиллаж байх хугацаанд хэрэглэгчийн дугаараас төлбөр тооцохгүй байхаар дээрх журам, стандартаар зохицуулсан байна.

        Гэвч “Худалдаа, хөгжлийн банк” ХК нь нэмүү өртөгт 1900-1977 тусгай дугаараар үзүүлж буй лавлах үйлчилгээнд холбогдох журам, стандартыг мөрдөж ажиллаагүйгээс тус үйлчилгээ нь хэрэглэгчийн хүсэл, зорилгыг хангаагүй, хэрэглэгч бодитоор үйлчилгээ аваагүй боловч дуудлага хийхэд “автомат хариу өгөгч” ажиллаж, энэ хугацаанд хэрэглэгчийн дугаараас 1 минут нь 150-165 төгрөгийн тарифаар төлбөр тооцож хэрэглэгчийг хохироож байгаа үйлдэл нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлага хангаагүй зөрчилд тус банканд 9.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаварыг арилгах арга хэмжээ авахуулахаар эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгаварыг өглөө.

        Бусад банкууд нь лавлах үйлчилгээндээ тухайн үүрэн операторын энгийн тарифтай 1800**** тусгай дугаар ашигладаг байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ