Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдад өнгөрсөн 2 дугаар сард Засгийн газрын гишүүд ажиллах үеэр Хужирт сумын “Эрэн хайх аврах бүлэг”-т туулах чадвар сайтай автомашинтай болгох асуудлыг тавьж, хүсэлт явуулж байсан юм.
Уг ажил өнөөдөр ажил хэрэг болж Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын хамт хүлээлгэн өглөө.
Хужирт сум болон зэргэлдээ сумдад байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, гамшиг ослын үед ашиглах юм.