“ХЭРЛЭН СУМ- НАМРЫН БАЯР-2022” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЧИНГИС ХОТЫН ТӨВ ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2022-09-12 198 0

Орон нутгийн бизнес эрхлэгчид, малчид, тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилан таниулах, бизнестийн түншлэлийг тогтоох, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилготой “Намрын баяр-2022” арга хэмжээг Хэрлэн сумаас 2022 оны 9 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Чингис хотын төв талбайд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээг нээж Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг, аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан тэргүүтэй удирдлагууд үг хэлж, үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа нийт үйлдвэрлэгч нартаа амжилт хүслээ. Арга хэмжээний хүрээнд “Эрүүл хүнс-2022”, “Шинэ ургацын баяр-2022”, “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа тус тус зохион байгуулагдаж байгаа юм.

Мөн арга хэмжээний үеэр:

– Шилдэг ногоочин-3

– Шилдэг сүү сүүн бүтээгдэхүүн,

– Шилдэг мах махан бүтээгдэхүүн,

– Шилдэг гурилан бүтээгдэхүүн,

– Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн,

– Шилдэг даршилж боловсруулсан ногоо,

– Шилдэг боловсруулсан жимс жимсгэнэ

– Шилдэг модон эдлэл, гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, арьс ширэн эдлэл, брэнд бүтээгдэхүүний багц,

– Шинэ санаа, шилдэг бүтээгдэхүүн зэрэг номинациудыг шалгаруулна. Үзэсгэлэн худалдаанд аж ахуй нэгж, ногоочид, малчид тариаланч, үйлдвэрлэгч та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ