
Булган аймгийн Рашаант сумын онцгой комиссын хуралдаанаар аймгаас дахин яаралтай хямдралтай өвс тэжээл татан малчдад шууд хүргүүлэх,сумын нөөцөд 2000-3000 боодол өвс татах ,шар усны эрсдлээс урдчилан сэргийлэх нийтийг хамарсан ажил зохион байгуулах, эмнэлгийн түргэн тусламжийн машины асуудлыг яаралтай шийдвэрлэх, малчдын хаваржилтын байдлыг газар дээр нь үзэж хамтран ажиллах ажлын хэсгийг томилон ажилуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ .
