
Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мөрөн сумын ЗДТГ, Экологийн цагдаагийн алба зэрэг байгууллагуудын хамтарсан удирдамжаар Дэлгэрмөрөн голын сав дагуу хяналт шалгалтын ажлыг тогтмол хийж байна.

Шалгалтаар Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хууль бусаар байгалийн нөөц баялгийг ашиглах, бэлтгэх, ан амьтан агнах, барих, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сурталчлахын зэрэгцээ, илэрсэн зөрчилд хуульд нийцүүлэн холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн хууль бусаар загас болон бусад ан амьтан агнах барих, худалдаалах, худалдан авах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27