Баянгол дүүргийн прокурорын газраас “Шүүх, прокурор, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас гаргасан хүний хувийн болон эд хөрөнгийн эрхийг хязгаарласан шийдвэрийн хэрэгжилт”-ийг дүүргийн хэмжээнд судалж, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авчээ.
Тодруулбал, 2013-аас 2022 оны хугацаанд тус прокурорын газраас хаасан, хэрэгсэхгүй болгосон, мөн яллах дүгнэлт үйлдэн шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн эрүүгийн хэрэгт “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хөдлөх, үл хөдлөх, арилжааны банкнууд дахь мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрүүдийг хүчингүй болгож, цуцлах арга хэмжээ авалгүйгээр орхигдуулсан цөөнгүй зөрчил судалгааны явцад илэрсэн байна.
Иймд 76 хэрэгт 102 хүний зорчих эрх, 10 хүний эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Мөн дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын шийдвэрээр 68 хэрэгт 12 хүний зорчих эрх, 61 хүний эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авч, холбогдох шийдвэрүүдийг Хил Хамгаалах Ерөнхий газар, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Авто Тээврийн Үндэсний Төв болон арилжааны банкнуудад хүргүүлжээ.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27