Монгол хүний өдөрт хэрэглэж буй хүнсний 70 хувь нь ургамлын гаралтай хүнс байдаг. Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын үнэлгээгээр хүнсний хувьд импортоос хараат улсад тооцогддог. Тиймээс ургамлын эрүүл мэндийг хангаж, хянах, хамгаалах нь хүнсний аюулгүй байдал цаашлаад хүний эрүүл мэндтэй нягт холбоотой юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийг хамгаалах системийг сайжруулах” төслийг эхлүүлж, өнөөдөр төлөвлөлтийн семинарыг зохион байгууллаа. Семинарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ оролцов.
Энэхүү төсөл нь дэлхий нийтэд тэр дундаа Ази тивд пестицидийн хэрэглээ нэмэгдэж харин хөдөө аж ахуйн газар талбай буурч буй энэ үед хэрэгжиж байгаагаараа ач холбогдолтой юм. Төслийн үйл ажиллагааны хүрээнд ургамлын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн системийг хөгжүүлэх, пестицидийн зохистой хэрэглээг дэмжих, хөрсний үржил шимийн менежментийг сайжруулах, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний олон улсын стандартуудыг нутагшуулах зэрэг зорилтуудыг тавьсан байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27