“ХҮНСНИЙ БАТАЛГААТ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМ”-ИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2024-02-01 64 0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон Азийн хөгжлийн банк (АХБ) хамтран “Ковид-19 цар тахлын дараах орчинд Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах” ТA-10099 техник туслалцааны төслийг 2023 оны 7 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Тус төслийн хүрээнд Монгол Улсын Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем”-ийг бий болгож хөгжүүлэх зорилт нь төслийн үр дүнгийн нэг юм.

Энэ арга хэмжээний хүрээнд хүнсний баталгаат байдлын менежментэд оролцогч гол холбогдох байгууллагуудын мэдээллийн систем, бодлогын зохицуулалтын механизм; “Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем”-ийн бүтэц, архитектурыг тодорхойлж, мэдээллийн системийг хөгжүүлэх; хүнсний баталгаат байдлын эрсдэлийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллагууд хоорондын зохицуулалтын механизмыг сайжруулах талаар төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамарсан зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Тус хоёр өдрийн хэлэлцүүлэгт хүнсний баталгаат байдлын 4 хэмжигдэхүүн болох хүнсний хангамж; хүнсний хүртээмж; хүнсний хэрэглээ (хүнсний аюулгүй байдлыг оролцуулан); хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдал үзүүлэлтүүдээр тулгамдсан асуудлуудыг тодорхойлон Мэдээллийн системийг хөгжүүлэхэд шаардлагатай дүгнэлт, зөвлөмжөө ажлын хэсгүүд нэгдсэн хуралдаанд танилцуулж зөвлөлдөв. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ