ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧЛИЙН ГАРАЛТ, ШИЙДВЭРЛЭЛТ, ШАЛТГААН, НӨХЦЛИЙГ СУДАЛЛАА

2023-03-09 198 0

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй  байдлыг хангах тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг судалсан судалгааны тайлан гарлаа.

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Судалгааны алба, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс хамтран тус судалгааг хийж, энэ төрлийн зөрчлийг илрүүлэх, шалгах ажиллагаанд ахиц гаргах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар санал, зөвлөмжийг тусгасан байна.

Цаашид харьяа яам, төрийн бусад байгууллагад санал, зөвлөмжийг хүргүүлж, холбогдох ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Тодруулбал, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, эрх бүхий албан тушаалтнуудыг сургах ажлыг зохион байгуулах, эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлж, зөрчлийг шалган шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх зэрэг ажлыг хийхээр болсон байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ